УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТҮҮНИЙ ОРЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ҮГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЖЭЭ

Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна.

Тухайлбал эрүүгийн хуулийн өөрчлөлтөд доромжлох хэмээх зүйл анги оруулсан нь нийгмийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг дагалдуулан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах ноцтой заалт хавсаргажээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид тавигдах шаардлагыг байхгүй болгосон байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 45.4-т “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” хэмээн заасан байдаг.

Харин одоо хэлэлцэх гэж буй хуулийн төсөлд “Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх  хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй” гэдэг заалт оруулсан байна.

зураг

Хэрэв энэ өөрчлөлтийг УИХ баталбал прокурорын байгууллагын удирдлагад тавигдах шаардлага байхгүй болж, Улсын ерөнхий прокурорыг улстөрчид өөрсдийн үзэмжээр томилдог болох эрсдэлтэй юм.

Энэхүү хуулийн өөрчлөлтийг УИХ маргааш буюу тавдугаар сарын 31-нээс эхлэн хэлэлцэх гэж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
21 ° C
21 °
21 °
49 %
7.1kmh
18 %
Дав
28 °
Мяг
29 °
Лха
27 °
Пүр
30 °
Баа
27 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...