ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 30 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Тус тэмцээн нь өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон бөгөөд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.

Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.

Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.

Ташрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан  юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-24.1 ° C
-24.1 °
-24.1 °
75 %
10.6kmh
100 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...