Д.ТОГТОХСҮРЭН: ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ НААДМААС ӨМНӨ БАТАЛНА

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаа боллоо.

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хурлаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын хаврын чуулган долдугаар сард завсарлана. Түүнээс өмнө хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар тодорхой шийдэлд хүрсэн.

УИХ чуулганы хугацаанд 75 хоног хуралдах ёстой. Долдугаар сарын 1-н гэхэд энэ хоног нь гүйцнэ. Бид долдугаар сарын 8-н хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байгаа.

Хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай бий. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ.

Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Хоёр хуулийн төсөл байгаа. Нэгийг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөг нь Х.Болорчулуун нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд Ж.Мөнхбат гишүүнээс ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Цаад хугацаа зургадугаар сарын 20-н гэхэд батлах шаардлагатай.

Төрийн албаны тухай гурван хуулийн төсөл бий. Эдгээрийн нэгтгэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа.

Эдийн засгийн байнгын хороон дээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль, тогтоолын төслүүд байгаа. Эдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, ойрын үед Засгийн газраас хэд хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барина. Энэ дотор эдийн засгийн шинэчлэлийн хэд хэдэн хууль бий” гэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
30 %
6.3kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...