Монголын говьд олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг бүтээн байгуулахаар Mars-V төсөл хэрэгжиж байна.
Тус төсөл нь 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн бөгөөд, 2020 оны 11 дүгээр сард “Дэлхий дээрх Марс” олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан. Ингэснээр Монгол улсын сансрын салбарт эзлэх байр суурь хэд дахин нэмэгдсэн томоохон үйл явдал тохиосон юм.
Монгол улсаас сансарт ниссэн, анхны нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн түүхэн үйл явдлын дараах Монголын нэрийг дэлхийд дуурсгах үйл явдал нь Mars-V төсөл юм.
Ирэх 6 дугаар сард MARSA-ийн урилгаар, Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч ДР Роберт Зубрин Монгол улсад айлчилж, эрдэм шинжилгээний хурал хийхээр болсон байна.
Айлчлалын үеэр түүний бичсэн “МАРСЫН СОРИЛТ” хэмээх ном монгол хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд тэрээр Роберт Зубрин нь Элон Маскийн алсын харааны хөтөч хэмээн дуудагддаг эрхэм ажээ.