ЯПОН УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛДАГДАЛ 5,37 ИХ НАЯД ИЕНД ХҮРЧЭЭ

АНГИЛАЛ :

Эрчим хүчний үнийн өсөлт, иенийн ханшийн уналт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2021 оны санхүүгийн жилд Япон улсын экспорт, импортын хэмжээ аль аль нь  дээд цэгтээ хүрчээ.

Тус улсын Сангийн яамнаас лхагва гарагт нийтэлсэн урьдчилсан статистик мэдээллээр, өнгөрсөн онд тус улсын бараа бүтээгдэхүүний худалдааны алдагдал 5.37 их наяд иенд хүрсэн байна.

Түүхий газрын тос, нүүрс, шингэрүүлсэн хий болон бусад бүтээгдэхүүний импортын үнэ мэдэгдэхүйц өсч, иенийн ханш суларсантай холбоотойгоор импортын үнийн дүн өмнөх оноос 33.3 хувиар өсч 91.25 их наяд иенд хүрчээ.

Ган, автомашин, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспорт огцом нэмэгдсэнээр экспортын үнийн дүн мөн өмнөх оноос 23.6 хувиар өсөж, 85.88 их наяд иенд хүрсэн байна. Улмаар гадаад худалдааны алдагдал 2021 онд 5.37 их наяд иен болжээ.

Статистик мэдээллээр, өнгөрсөн 3 дугаар сард тус улсын бараа бүтээгдэхүүний худалдааны алдагдал 412 тэрбум 400 сая иенд хүрч, найм дахь сардаа дараалан алдагдалтай гарчээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-0.6 ° C
-0.6 °
-0.6 °
35 %
4.5kmh
0 %
Мяг
4 °
Лха
7 °
Пүр
10 °
Баа
5 °
Бям
1 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...