ӨНӨӨДӨР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН 221 ГАРАЖИЙГ БУУЛГАСАН БАЙНА

АНГИЛАЛ :
Газрын зөрчил арилгах тухай Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байгаа юм.
Өнөөдөр 4 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан нийт 221 тоосгон гараашийг буулгах ажлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийж байна.
Тухайлбал: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51 ширхэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 дугаар сургуулийн урд Ганьт хорооллын ард талд байрлах 30 ширхэг гарааш, Сүхбаатар дүүргийн 10-р хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 ширхэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 ширхэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Орос 14 сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг гэх мэт нийт 211 зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Энэ жилийн хувьд нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөөд байна.  Чөлөөлсөн талбайд тухайн орчинд оршин сууж буй иргэдээс санал авч, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажлуудыг хийх юм.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-2.3 ° C
-2.3 °
-2.3 °
74 %
9.2kmh
100 %
Ням
-3 °
Дав
1 °
Мяг
5 °
Лха
7 °
Пүр
10 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...