“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар сонгуулийн тогтолцооны асуудлаар саналаа хэллээ.
Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх нь зөв. УИХ-ийн гишүүдийн дархан эрх, хангамжийг нь хасвал энэ албан тушаал руу бялуунд шунаж орж ирдэг хүн байхгүй болно.Энэ тоог нь 200 давуулаад хэнд ч хэрэггүй болгочихвол ээж аавыгаа дагуулсан эрхийн бацаанууд Их Хурлын танхим руу гэтэж орж ирэхгүй. Энэ танхимдаа 200,300лаа орж ирээд мэтгэлцдэг чөлөөт зарчмыг их хуралд оруулж ирэх ёстой гэж “Үнэн ба зөв” намын зүгээс ийм үзэл бодолтой байна. Манай намын зүгээс пропорционал тогтолцоог оруулж ирэх мөн гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзэж байна. Манай ард түмэн нэг зүйлийг бодоод байх шиг байна. Одоо 76 хулгайчаа яаая гэж байхад юун 200 хулгайчийн тухай яраиад байна гэж байна. Харин дараагийн 200 хүн чинь хулгайч болохгүй. Яагаад гэвэл дархан эрх нь байхгүй, төрөөс машин өгдгөө болих, халдашгүй байдалтай байдгийг нь болиул. Мөн 200 гишүүний 10-ийг нь шоронд хийчихэд парламент явдгаараа явдаг ийм зарчимд аваачих хэрэгтэй гэлээ.