Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр МҮХАҮТ-д шилдэг ААН-ийн төлөөлөлтэй уулзаж төсвийн тодотголын төслийг танилцуулж, санал солилцсон юм. Уулзалтад оролцогч бизнес эрхлэгч нарын зарим саналыг хүргэж байна.
“Түмэн ойл инвест” компанийн төлөөлөл, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд “Алтан гэрэгэ” хүлээж аваарай гэж Засгийн газраас зарласан. Мөн эдгээр компанийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаач гэсэн. Манай компани Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Бид төсөл хөтөлбөр, орон нутагт хийх ажлаа ил тод танилцуулж байна. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алтан гэрэгэ” төрийн хамгийн бага нэгжид хэрэгжихгүй байна. Багийн хэдэн иргэний жижиг ашиг сонирхлын улмаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого унаж байгааг шийдэж өгөөч. Энэ асуудал ганц манайд биш, өөр компаниудад ч тохиолдсоор байна” гэв.