ХЯТАД УЛС ОРСТОЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛНЭ

АНГИЛАЛ :

Хятад улс ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, олон улсын байдлын өөрчлөлтөөс үл хамааран хоёр орны нийтлэг эрх ашгийг хамгаалах болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисовтой уулзахдаа мэдэгдэв.

Хоёр орны дипломатчид даваа гарагт уулзсан байна.

Лэ Юйчэн хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч Хятад улс урьдын адил ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн сацуу хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг хамтран хамгаалах болно” гэжээ.

Тэрбээр мөн Хятадын тал ОХУ-тай хамт олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, Хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны хамтын нийгэмлэг-ийг байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг илэрхийлэв.

Элчин сайд Денисов хариуд нь ОХУ нь Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөх, олон улсын алагчилдаггүй шударга байдал, шударга ёсыг хамгаалах үүднээс иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн тулд хоёр улсын удирдагчдын тодорхойлсон чиглэлийг дагаж мөрдөхөд бэлэн байна гэж онцлон тэмдэглэжээ.

Талууд мөн Украины байдлыг хэлэлцэж, хамтын ашиг сонирхолд нийцсэн олон улсын болон бүс нутгийн асуудлаар, тэр дундаа БРИКС, ШХАБ-ын хүрээнд Орос, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...