ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

АНГИЛАЛ :

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, хальтаргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

2022 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4 сарын 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар дулаарна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...