Гадаад харилцааны сайд хилийн боомтууд дээр БНХАУ-тай адил стандартын лаборатариудыг байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: Бүгд найрамдах Хятад ард улстай хил боомтын чиглэлээр боомтоо сэргээж, ковидын өмнөх үеийн буюу хэвийн байдалд оруулахын тулд тасралтгүй Гадаад харилцааны яам ажиллаж байна. Улс төрийн харилцаа манай хоёр орны хувьд маш сайн байгаа. Ямар ч үл ойлголцол байхгүй. Нөхцөл байдал хүнд байгаа ч боомтоо хаагаагүй харин гол экспортын бараа бүтээгдэхүүнүүд хэвийн гарч байгаа. Бид ядаж хоногт 1000 тээврийн хэрэгсэл Гашуунсухайт боомтоор гаргамаар байгаа тодорхой саналуудыг тавьсан. Харин БНХАУ хил залгаа хуурай замын боомттой бүх улс оронд нэг л бодлого барьж ажиллаж байгаа.
Ерөөсөө л хил залгаа аймгууддаа халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад, ковидтой хүн битгий оруул, дэд бүтцээ сайжруул, дотооддоо сайн арга хэмжээг ав гэсэн санааг хүргүүлсэн. Мөн манайхтай адил лабороторыг байгуул гэсэн шаардлага хүргүүлсэн.
БНХАУ-аас дотооддоо авч байгаа тэстүүд зөрөхгүй байх мөн халдвар хамгааллаа сайн баримтлахад нэг ч асуудалгүй. Манай улсын нүүрс, зэсийн баяжмалуудыг авахад бэлэн байна гэдгийг 2 жилийн турш ярьж байгаа. Харин манай улс Хил гаалийн бодлого дээр алдаа гаргасан, хариуцлага алдсан, авлига хээл хахуультай холбоотой асуудлуудпыг их үүсгэсэн. Энэ бүх асуудлыг цэгцлэнэ гэдэг тийм амар зүйл биш. Бид ажлын хэсгүүдийн байгуулаад олон асуудлуудыг шийдэж мөн хөрөнгө ч багагүй зарсан.
Одоо хийгдэх ажил бол нүүрс тээвэрлэлтийн 5 боомт дээр Хятадын талтай ижил стандартын лабораторыг байгуулна. Нэг ижил тоног төхөөрөмжтэй лабороатори байгуулахаар бараа бүтээгдэхүүн нүүрсний экспортонд нөлөөлнө хэмээн БНХАУ-ын тал хэлж байгаа мөн нөлөөлөх үндэслэлтэй. Эдгээр лабороторуудыг Хятадын гадаад харилцааны сайдын санаачлагаар монгол улсад хандиваар өгч байгаа. Тодруулбал нийт 20 сая юань өртөгтэй PCR-ийн аппарат, рентгэн, урвалж тестүүдийг хандивлах юм байна.