ТАЛБАЙ ДЭЭР ӨӨРИЙГӨӨ ШАТААХ ГЭСЭН ИРГЭН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

АНГИЛАЛ :

Ням гарагт Сүхбаатарын талбайд хүн амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэж дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан.

Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа.

Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг аван ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Мөн тэрбээр тухайн иргэний тухай тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Нарийн шалгаж тогтоох зүйлс маш олон байгаа тул ямар шалтгааны улмаас тийм үйлдэл гаргасан болохыг таамаг дэвшүүлэн ярьж болохгүй.Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана.

Урьдчилсан байдлаар тус иргэн нь захаас шатамхай бодис авсан байж болзошгүй. Ямартай ч өөр дээрээ асгасан зүйл нь бензин биш, шатамхай бодис гэлээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...