Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулсан. Энэхүү шийдвэрийг үр нөлөөгүй гэж УИХ-ийн гишүүн С.Ганбаатар шүүмжилж өөрийн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ийн гишүүн С.Ганбаатар: Би гуравхан Ерөнхий сайдын ажлыг хийгээд буцаагаад өгье. Би албан тушаалын төлөө биш. Улсыг яаж босгодгийг үзүүлмээр байна. Ерөнхий сайд бүхнийг шийдэгч биш. Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө ид шидтэн гэж бодоод байна. Одоо энэ тэнэглэлээ зогсоогоод нефть, гурилтай холбоотой компиануудтай уулзах ёстой. Мэргэжлийн түвшинд гаргалгаа гаргаад тогтсон зүйлээ хууль гэж үзнэ шүү. Улсын гурван талт хэлэлцээр гэж олон улсад байдаг механизм яриад байна. Би өөрөө шинээр зохиогоогүй.
Хамгийн түрүүнд би бизнес эрхлэгчидтэй уулзана. Эдийн засаг дээр яаж үнэ тогтворжуулахав вэ гэдэг дээр. Хоёрдугаарт яаж илүү их валют гаднаас оруулж ирэх вэ гэдгээ ярилцана.
Ерөнхий сайдын үндсэн ажил бусад улсын тэргүүнүүдтэй уулзаж өөрийн компанийн зах зээлийг нээх гэж явдаг. Ерөнхий сайд Японд очоод яаж зэс бүтээгдэхүүнээ татваргүйгээр оруулах вэ гэдгээ ярих ёстой. Манай ядарсан бизнесменүүд улс төрчдийн халаас руу нэг нэгээрээ гүйж очиж унаж байна. Шанд нь улс төрчид хагартлаа баяжиж ард түмэн ядуурч байна. Монгол төрийн гурван өндөрлөг огт ажлаа хийж чадахгүй байна.