ЕРӨНХИЙ САЙД UB CAB ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЛАА

АНГИЛАЛ :

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдрөөр танилцсан байна.

Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар энэ үеэр ярилцсан байна.

“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.

Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Улмаар төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг “UBCab” ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад  хувь нэмрээ оруулахыг хүслээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...