Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр төрийн өмчит байгууллагын автомашины дугаарыг өнгөөр ялгана гэлээ.
Тэрбээр“Хуулийн төсөл дээр төрийн өмчит байгууллагын автомашинуудын дугаарыг өнгөөр ялгана гэж орсон. Тодруулбал, зөвхөн албан хэрэгцээнд гэсэн бичигтэй, өөр өнгөтэй автомашины дугаар төрийн байгууллагуудад бий болно гэсэн үг.
Ингэхээр тухайн автомашиныг хувийн хэрэгцээнд буюу хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх асуудал гарвал олон нийтэд илэрхий болно. Ийм зүйлс хуулийн төсөлд орсон байгаа.
Мөн төрийн өмчит байгууллага том оврын автомашинуудыг нэгтгэнэ.Үүнийг захиалга өгөөд унадаг болно. Илүү гарсныг нь олон нийтэд нээлттэй хэлбэрээр худалдан борлуулна гэж танилцууллаа.