Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэдхэн хоногийн өмнө болсон залуучуудын жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулж холбогдох мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн байна.Тавигдсан саналуудыг багцалж үзвэл: -74 хувь нь үнийн өсөлт
- 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх шаардлага
- 12 хувь нь авлига, шударга бус тэгш бус байдал нийгмийн дургүйцэл
- 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв. Засгийн газар хуралдаад 2 байдлаар дүгнэсэн. Нэгдүгээрт иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна. Зарим шаардлагууд бол дунд хугацаанд шийдвэрлэгдэх тогтолцооны хууль, эрх зүйн шинэчлэлттэй холбоотой асуудлууд байна.
Үнийн өсөлттэй холбоотой асуудал дээр Засгийн газраас” Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөлийг бууруулах тухай” хуулийг УИХ өргөн барьж өнөөдөр баталсан байна. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.
- Хууль батлагдсанаар шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох
- Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна
- Эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг ЗГ, төв банктай нийлж,шатхууны үнийг хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно.
Яагаад гэвэл шатахуун инфлиацын хувьд үнэ хөөрөгддөг гол бүтээгдэхүүн.
Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарч байна” гэлээ.