ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ДАРАА САРЫН 31-НЭЭС ЦУЦЛАГДАНА

АНГИЛАЛ :

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1 хүртэл гэр хорооллын айл өрхийн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээг хөнгөлдөг. Энд нийслэл хот болон Төв, Өвөрхангай зэрэг зарим аймгийн (10 мянгаас дээш оршин суугчтай төв суурин газрын төвгэр хорооллын айл өрхүүд хамрагддаг бөгөөд төрөөс 23.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүний зэрэгцээ ковидын цар тахлын хүнд нөхцөлд айл өрх, албан байгууллагын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний төлбөрийг төр, засгаас даан дэмжлэг үзүүлж байгаа.

Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн оны 211 дүгээр тогтоолоор айл өрх болон зарим ААН-ийн цахилгаан, дулаан, уурын төлбөрийг төрөөс дааж ирсэн. Дээрх дэмжлэгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 868.5 тэрбум төгрөгийг төрөөс гаргажээ. Энд давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч хамрагдсан байна. Үүний дараагийн шатны арга хэмжээ үргэлжилж, энэ оны 5 дугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс мөн дааж байгаа юм. Энэ нь орон сууцтай өрхөд 250 квт, гэр хороололд 350 квт хүртэл хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төрөөс даах шийдвэр бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байна. Энд 72.1 тэрбум төгрөгийг төрөөс зарцуулж буй тооцоо гарчээ. Энэхүү хөнгөлөлт ирэх сарын 31 хүртэл үйлчилж, 6 дугаар сарын 1-нээс хойш айл өрх цахилгаан, эрчим хүчний төлбөрөө 100 хувь өөрсдөө төлөөд явах талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдэж байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
17 ° C
17 °
17 °
75 %
10.2kmh
67 %
Бям
18 °
Ням
22 °
Дав
30 °
Мяг
29 °
Лха
30 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...