УКРАЙНААС 5 САЯ ОРЧИМ ХҮН ДҮРВЭЖЭЭ

АНГИЛАЛ :

 Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдэгдэлд дурдсанаар, Украинд хоёрдугаар сарын 24-нөөс хойш наад зах нь 2558 хүн шархадсан байна. Амиа алдсан энгийн иргэдийн дийлэнх нь их буу, пуужингийн системээс харвах, пуужин болон агаарын цохилт өгөх зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэг ашигласны улмаас амь үрэгджээ.

Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Украинаас дүрвэн явсан хүний тоо 4.61 саяд хүрсэн байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь хөрш орнууд руу, тодруулбал, Польш руу 2.64 сая, Румын руу 701 741, Орос руу 433 083, Унгар луу 428 954, Молдова руу 413 374, Словак руу 320 246, Беларусь руу 21 292 хүн дүрвэжээ.

Мөн Украинд олон сая иргэн дотооддоо дүрвээд байгаа бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ долоо хоногийн эхээр танилцуулсан мэдээллээр ийм иргэдийн тоо 7.1 саяд хүрсэн байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
20.8 ° C
20.8 °
20.8 °
42 %
1.9kmh
100 %
Баа
24 °
Бям
25 °
Ням
22 °
Дав
27 °
Мяг
29 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...