МАЗААЛАЙН ТОО ТОЛГОЙ 50-Д ХҮРЭЭГҮЙ ХАРИН Ч БУУРЧ, 30 ХҮРЭХГҮЙ ҮЛДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” Төрийн ордонд өнөөдөр боллоо. Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан Мазаалай баавгайн тоо толгой өнөөдрийн байдлаар 30-д хүрээд байгаа мэдээ байна. Иймд баавгайн тоо толгойг улам нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг нь хамгаалах чиглэлээр тус салбарынхан ямар ажил хийж хэрэгжүүлэх тухай хэлэлцэв. Хамгийн гол нь нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал тухай зөвлөгөөнөөр хөндлөө.

Мазаалай баавгайн тухай сонирхолтой баримтууд:

-Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг.
-Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.
-Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн.
-Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг “Ursus Arctos Gobiensis” гэж нэрлэдэг.
-1953 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.
-1960 оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэд хүрчээ.
-Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон.

“Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал,

1960-аад онд 15-20 толгой,

1970-д онд 20 гаруй,

1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ.

1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон.

Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор. Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог. Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.

Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан. Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
light snow
-0.7 ° C
-0.7 °
-0.7 °
90 %
9.3kmh
100 %
Баа
-1 °
Бям
0 °
Ням
9 °
Дав
12 °
Мяг
11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...