ТОНЖ ЛОГИСТИК ХХК МОСКВА ХОТОД БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА

АНГИЛАЛ :

Цар тахал болон Орос, Украин улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дан ганц Монгол Улс гэлтгүй дэлхий дахинд улс хоорондын ачаа барааны тээвэрлэлт удааширсан, гацсан байдалтай үргэлжилсээр 2 дахь жилийн нүүр үзэж байна. Ялангуяа, ОХУ-ыг эсэргүүцсэн Европын холбооны улсын тавьсан хориг арга хэмжээнүүд нь Оросын бизнес эрхлэгчид болон иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буй.

Тэгвэл Тонж Логистик ХХК Монгол Улсаа төлөөлөн ОХУ-ын Москва хотод зохиогдож буй Trans russia 2022 үзэсгэлэн худалдаанд оролцож, өнөөгийн нөхцөл байдлыг Монгол Улсад ашигтайгаар буюу дан ганц Хятад, Оросыг холбох бус Европын холбоог Орос улстай холбох тээврийн гүүр болохоор зорьж байна. Ингэхдээ гаднын улсын валютын урсгалыг Монгол руу чиглүүлэхээр ажиллаж байна. Trans russia нь 26 дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон улсын үзэсгэлэн худалдаа юм.

Тонж логистик ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан, олон улсын тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани юм. Олон улсын хэмжээнд тээврийн аль ч төрөлд түншлэлийн тааламжтай харилцаатай компани болон өргөжсөн ба зах зээлээ мэдэрсэн, хэрэглэгчдэдээ чиглэсэн уян хатан нөхцөлт үнэ бүхий үр дүнтэй тээвэрлэлтийг зохион байгуулдаг билээ.

Тонж логистик ХХК дэлхийн 90 гаруй оронд байрлах 400 гаруй найдвартай агент, түншүүдтэй хамтран ажилладаг бөгөөд экспорт, импортын чиглэлд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сонирхол, тэдний ачааны онцлогт нийцүүлэн хамгийн оновчтой тээврийн шийдлийг санал болгодог. Мөн агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын тээвэр, түүвэр цуглуулбар ачаа, төслийн болон тендерийн ачаа, мөн аюултай ачааг тээвэрлэхээс гадна гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг хийж өгч тээврийн талаарх бүх төрлийн зөвлөгөө өгөх туршлагатай, мэргэжлийн хамт олон ажилладаг билээ.

 

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
20.4 ° C
20.4 °
20.4 °
60 %
7.2kmh
52 %
Бям
25 °
Ням
23 °
Дав
29 °
Мяг
30 °
Лха
34 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...