Б. ЖАВХЛАН: ОЙРЫН НЭГ САРЫН ХУГАЦААНД ВАЛЮТЫН НӨӨЦ 600 САЯ АМ ДОЛЛАРААР НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

Сангийн сайд Б.Жавхлан дараахи асуудлаар мэдээлэл хийлээ.

Нүүрсний гэрээнүүд бүгд доллароор хийгдэж байгаа. Өмнө нь нүүрсээ нүхэн дээрээс нь зардаг байсан бол цаашид хийгдэх гэрээнүүд бүгд хил нөхцөлөөр, доллароор хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр “Чалко” компанийн урьдчилгаа орж ирж байгаа гэсэн. Нийт 280 сая ам.доллар орж ирэх ёстойгоор эхний ээлжид 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс нэг ч цент дутаалгүй Монголбанканд тушаасан.

Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банканд бүгд тушаагдана.

Түүнчлэн бид Оюутолгой компанитай хэлцэл хийж байгаа. Ялангуяа алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Энэ дээр Оюутолгойнхон нааштай хандаж байгаа. Энэ жил 280-аад сая ам.долларын алт салгаж байгаа юм байна. Үүнийг төв банканд худалдах асуудлыг Монгол дахь компанийнхаа удирдлагын түвшинд нааштай авч үзэж байгаа. Мэдээж энэ асуудлыг ТУЗ-ийнхөө хэмжээнд шийдэх байх.

Ингэх юм бол бид алтыг төгрөгөөр худалдаж аваад төв банкан дээр 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой болох юм.  Мөн төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр байгаа. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд оруулахын тулд төв банканд тусалж ажиллаж байгаа.

Ингээд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд төв банканд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкан дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой гэсэн тайлбарыг өглөө.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-23.1 ° C
-23.1 °
-23.1 °
51 %
8.1kmh
97 %
Дав
-23 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...