ТОДРУУЛГА: ХҮҮХДЭЭ ГУДАМЖИНД ОРХИСОН ЭЦЭГ ЭХИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛСЭН, ХУУЛИЙН ДАГУУ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Өчигдөр Налайх дүүрэгт 4 сартай нярай хүүхдийг аав, ээж нь гудамжинд газар орхиод, өөрсдөө архидан согтуурсан байж болзошгүй гэх мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Өчигдөр нярай хүүхдийг гудамжинд хаясан талаарх хэргийг шалгаж байгаа юу?

-Мэдээллийн дагуу Налайх дүүрэг дэх цагдаагийн I хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар 4 сартай А гэгч хүүхдийг эцэг эх нь орхисон байдалтай байсныг тогтоосон. Тус хүүхдийн эцэг эх нь хоёулаа архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан бөгөөд 28-38 насны хүмүүс байна. Орхигдсон А гэгч хүүхдийг Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт биеийн байдлыг нь үзүүлээд ГБХЗХГ-ын харьяа Хүүхдийн түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. Харин эцэг эхийг нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн.

-Хүүхдийн эцэг эхэд хуулийн ямар хариуцлага ногдуулах вэ?

-Эцэг эхийг нь эрүүлжүүлэх байрнаас аваад зөрчил шалган шийдэх ажиллагааг явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн харьяаллын дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн бие махбодод халдсан эсвэл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтууран мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг цагдаагийн байгууллага харьяалуулан шалгаж байна. Эдгээр үйлдлүүд дээр цагдаагийн байгууллага Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс мөн шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Цагдаагийн байгууллагын харьяалалтай зөрчил нь тогтоогдвол, 300.000 төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалттай.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
1.9 ° C
1.9 °
1.9 °
29 %
3.2kmh
18 %
Лха
1 °
Пүр
9 °
Баа
9 °
Бям
-1 °
Ням
7 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...