ХОТЫН ТҮГЖРЭЛ, АГААР БОЛОН ХӨРСНИЙ БОХИРДОЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

АНГИЛАЛ :

  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж өндөрлөсөн байна. “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-аас энэ онд хэрэгжүүлэх долоон төслийг дэмжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулсан юм.

 Тодруулбал, “Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тослогооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Шувуут нуур, Мод үржүүлэг гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хангарди терминал байгуулах төсөл нь баруун болон төвийн 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол, оффисын барилга, үйлчилгээний талбай,  300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч үйлчлүүлэгчдийн амрах байраас бүрдэнэ. Харин төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулснаар  ажлын байр нэмэгдэж, нийслэлд татварын орлого төвлөрүүлж, төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг тодорхой хувиар бууруулах юм.

Мөн Сонгинохайрхан уулын бэлд “Шувуут нуур”, Мод үржүүлгийн газар байгуулснаар ногоон байгууламж нэмэгдэн, хүн бүрийн очих дуртай газрын нэг болж, төслөөс орох орлого бүрийн гурван хувийг экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчны эерэг нөлөөллийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлууд болох замын хэт ачаалал, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг бууруулахад чухал түлхэц болох юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
20.9 ° C
20.9 °
20.9 °
43 %
4.2kmh
77 %
Баа
20 °
Бям
20 °
Ням
20 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...