УИХ-ын чуулганы хуралдаанаас үнэ тогтворжуулах хуулийн төслийн талаар хэлэлцэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ юу вэ, олон улсын хямралт нөхцөл байдал гэнэ үү? Хямралтай нөхцөл байдал гэдгээ товчлоод дайн гээд явчихвал яасан юм бэ. Иймэрхүү нэртэй хууль батлаад дараа нь онигоо болно шүү. 76 ямаа гэдэг шиг нэр ус авах вий. Гурил, мах хоёр манай улсад байгаа. Манай нэгэн үеийн Ерөнхийлөгч байсан нөхөр үүнийг их сайн хийдэг байсан юм. Та нар их сайн суралцсан байна. Хамт төөрүүлдэг байсан, одоо өөрсдөө төөрүүлдэг болж. Монголын ард түмнийг гөлөг төөрүүлж байгаа юм шиг зүйл хийдгээ та нар боль. Үндсэндээ валют л байхгүй байгаа шүү дээ. Валютын урсгалыг тасалдуулсантай холбоотой. Зөвхөн мах, гурилаар тогтохгүй будаа энэ тэр гээд зөндөө юм бий. Монголын ард түмний хэрэглээ ардчиллын 30 жилд сайжирсан шүү.
Энэ хуулиас чинь болж баахан хүн шоронд явж таарах вий. Би ванга шиг хэлье, энэ хууль чинь ямар ч үр дүн авчрахгүй. Бөөн онигоо шүү. Х.Булгантуяа гишүүн төсвөөс зөрүүг нь төлчихнө гэж авч байна лээ. Н.Алтанхуягийн Засгийн газар буруу зүйл хийсэн. Дараа нь ханшны зөрүүгээр будаа болсон. Ханшны зөрүүнээс хэдхэн хүн л хождог. Зах зээлийн эдийн засагтай улс. Та нар ийм чадавхгүй юм уу, ажлаа хийж чадахгүй байж болих хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар хэнийг ч албадаж хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй. Монголын ард түмний төлөө зүтгэнэ гэсэн бол олигтойхон ажилла. Эдийн засгаа мэдэхгүй бол унш. Зах зээлийн эдийн засгийн хамгийн наад захын юм мэдэхгүй байна, та нар. Бараа таваар алга болдог юм, хар зах бий болдог юм, ийм хариугүй амьтад байж, ийм юм яриад сууж байдаг. Биднийг хувийн сургуулийн 1-р курсийн оюутнууд шоолно шүү. Х.Булгантуяа гишүүн гуай хямдхан мах идэж яадаг юм, Д.Дэлгэрсайхан бол хэд л бол хэдээр мах идэж болно шт. Ардчилсан нам, ард түмэн буруутай гэдэг байсан бол олон улс буруутай гэх юм байна л даа. Та нар ийм олуулаа байж ажиллаж чадаагүйн чинь илрэл. Төмөр замаа зөв тавьчихсан бол одоо хамгийн таатай үе ирээд байна. Зах зээлийн эдийн засгийг хуулиар нь явуул. Юмны үнэ буулгана гэж уянгалахаа боль” гэв.