Г.АМАРТҮВШИН: УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ДУРААРАА ТАТГАЛЗАХ ЭРХ НАДАД БАЙХГҮЙ ЮМ БИЛЭЭ

АНГИЛАЛ :

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр “Би өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулья гэдэг мэдэгдлээ гаргасан. Жил гаруйн хугацаанд өөрийгөө гэмт хэрэгтэн мэтээр дуудууллаа. Тэгэхээр энэ байдлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгыг мэдэгдэлдээ тусгасан.

Мөн тэрбээр “УИХ-ын даргад гаргасан миний эл хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж байгаа бол прокуророос миний нэрийг оруулаад ирэх хэрэгтэй. Ингээд УИХ-ын чуулганаар санал хураагаад энэ асуудлыг шийдэх гаргалгаа байгаа. Би хуулийн байгууллагад нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Би буруугүй гэдгээ нотолсны дараа УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг үргэлжлүүлэн хийе гэж байгаа юм. Дураараа татгалзах эрх надад байхгүй. Хуулиараа хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэж заасан байдаг. Намайг сонгосон 130 мянга гаруй сонгогчид байгаа. Хан-Уул дүүргийн иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Гол нь би сайн дураараа шалгуулья. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдсан зүйл байхгүй. Миний хувьд ёс зүйн хувьд зөв алхам нь энэ мэдэгдлийг гаргах явдал байсан. Хөгжлийн банктай холбоотой асуудалд өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. Надад ямар нэг асуудалтай зүйл байхгүй. Би итгэлтэй биш байсан бол ийм мэдэгдэл гаргахгүй байх байсан” гэлээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
76 %
11.3kmh
38 %
Мяг
16 °
Лха
26 °
Пүр
28 °
Баа
26 °
Бям
19 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...