АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Э.Отгонцэцэгийг томилжээ. Одоогоор Менежментийн сургуулийн захирлаар Дин Чарльз Т.Мозес ажиллаж байгаа бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны долдугаар сарын 1-нд дуусч, тус албыг доктор Э.Отгонцэцэг үргэлжлүүлэхээр болж байна.
Доктор Э.Отгонцэцэг нь АНУ-ын Бентли их сургуулийн профессор, Бизнес, стратеги хариуцсан дэд захирлаар ажилладаг юм. Түүний намтард дурдсанаар тэрээр Бентлид ажиллаж байх хугацаандаа томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ба гадаад дотоод түншүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, шинээр элсэн суралцах оюутны тоог үнэмлэхүй хэмжээгээр өсгөсөн хэмээн онцолжээ.
Тус мэдээллийг энд дарж уншина уу.