БНСУ УКРАЙН РУУ ЗЭВСЭГ ИЛГЭЭХЭЭС ТАТГАЛЗАВ

АНГИЛАЛ :

   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт БНСУ-аас Оросын түрэмгийлэлтэй тэмцэхэд шаардлагатай цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ. Тэрбээр БНСУ-ын хууль тогтоогчдын өмнө цахимаар үг хэлэх үеэрээ энэхүү хүсэлтийг тавьсан байна.

БНСУ Украинд тусалж чадна. Тус улс нь Оросын хөлөг онгоц, пуужингуудыг зогсоох чадвартай цэргийн олон төрлийн техник хэрэгсэлтэй гэж В.Зеленский хэлжээ. Мөн тэрбээр өдийг хүртэл үзүүлсэн БНСУ-ын тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд, үүсээд буй нөхцөл байдлыг даван туулж, дайнд ялахад илүү их тусламж шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.

Улс орондоо үүсээд буй нөхцөл байдлын талаар 15 минутын турш ярьсан В.Зеленский Мариуполь хотод “наад зах нь олон арван мянган” хүн амиа алдсан байх магадлалтай хэмээн хэлжээ. Мөн амиа алдагсдын тоог үл хайхарч буй ОХУ-ыг олон улсын банкны системээс хасах зэргээр олон улсын хамтын нийгэмлэг эвлэлдэн нэгдэхгүй бол юу ч зогсохгүй гэдгийг анхааруулсан байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яам Украин руу хөнөөлт зэвсэг илгээхээс татгалзаж буйгаа “манай аюулгүй байдлын нөхцөл байдал”, “манай армийн бэлэн байдалд нөлөөлж болзошгүй” гэх шалтгааныг эш татан давтан мэдэгдсэний дараа дээрх хүсэлтийг гаргасан байна. БНСУ сум нэвтэрдэггүй дуулга, хөнжил, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэг тэрбум воны /804 100 ам.доллар/ үнэ бүхий хөнөөлт бус цэргийн тусламжийг тус улсад үзүүлээд байгаа юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
17.9 ° C
17.9 °
17.9 °
57 %
9.1kmh
100 %
Мяг
19 °
Лха
22 °
Пүр
20 °
Баа
26 °
Бям
24 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...