24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 орон нутагт, 28 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Одоо корона вирусийн улмаас эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 594 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 46 нь хүнд, 89 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Орон нутгийн таван аймагт халдвар бүртгэгджээ.
Тодруулбал, Өмнөговьд тав, Дорноговьд 10, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Орхон аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.
+1
+1
+1
+1
+1