ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДОТООДЫНХОО ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА

АНГИЛАЛ :

   Засгийн газраас энэ удаагийн атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулахаа мэдэгдсэн. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Манай салбарын бүтээгдэхүүн бүрийн цаана эх орны эдийн засаг, ард түмний эрүү мэнд, үндэсний аюулгүй байдал хадгалагдаж байдаг. Өнөөдрийн зөвлөгөөн илүү инновацлаг, бодит байхыг зорьж байна гэдгийг онцлов.

Манай улс энэ онд 552 мянган га-д тариалалт хийж, өвлийн хүлэмжийг нэмснээр тогтвортой ургац авахаар төлөвлөжээ. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган гад тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангаж, 339 мянган га-д уринш бэлдэхээр байгааг мэдээлж байна.  Дэлгэрэнгүй тодруулбал, энэ онд улсын хэмжээнд нийт тариалах талбайг 552.1 мянган га-гаар тооцож, үр тариа 386.1 мянга га-д тариалж 535.8 мянган тонн ургац авахаар төлөвлөжээ. Үүнээс 362.7 мянган га-д улаан буудай тариалж 504.7 мянган тонныг хураан авна.

Түүнчилэн 17.3 мянган га-д төмс тариалж, 171.4 мянган тонныг хураан авна. Хүнсний ногоо 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авч улсын хэрэгцээг 80 хувиар хангахаар төлөвлөжээ. Тосны ургамал 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг авч улсын хэрэгцээний 40 хувийг, тэжээлийн ургамал 70.2 мянган га-д тариалж 168.9 мянган тонныг авч 80 хувийг хангана. Энэ хаврын тариалалтад 61.9 мянган тонн үр, 20 мянган тонн бордоо, ургамал хамгааллын 1.85 мянган тонн бодис, 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай байгааг бүрэн хангах талаараа ч хэлж байлаа.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...