УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн 2022 оны 04 сарын 12 ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Тус хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Өнгөрсөн есдүгээр сард шатахууны хомдол үүссэн. Үүнээс хойш аж ахуйн нэгжүүдтэй яриад гурван сарын нөөц бэлдэж байя гэж ярьсан. Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгч гурван сарын шатахууны нөөц бүрдүүлэх эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголбанкны хөнгөлөлтэй санхүүжилтээр шийдэх шийдвэрийг гаргасан. Ингэхээр аж ахуйн нэгжүүдийн зүгээс гурван сараар нөөц бүрдүүлэхэд хорогдол, зардал нь их болно гээд 45 хоног байлгахаар шийдсэн. Компанийн нөөц бол 30 биш 45 хоног болж нэмэгдсэн. Өнөөдөр тэр хэмжээгээр Монголбанкнаас хөнгөлөлтэй санхүүжилтээр авч байна. Өнөөдрийн хувьд улсын АИ92 шатахууны нөөц 42 хоног байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.