МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТ, ИМПОРТ НЭМЭГДЭНЭ

АНГИЛАЛ :

    “Улаанбаатар төмөр зам” ХНН улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын тулд экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.

Энэ зорилгоор өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн тулд өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг өсгөх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ. Гэсэн хэдий ч хөрш төмөр замуудын хилийн өртөөдийн хүчин чадлыг өсгөж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхгүй бол экспортын болон дамжин өнгөрөх ачаа хилийн өртөөд дээр бөөгнөрч саатах тохиолдол нэмэгдэх юм.  Энэ асуудлыг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Дай Хун болон “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров нартай ярилцаж, эдгээр төмөр замуудын хилийн өртөөдийг шинэчилж өргөтгөх асуудлаар тохиролцжээ.

Хятадын тал Эрээн өртөө болон Эрээн-Жинин өртөө хоорондын замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийхээ мэдэгдэж, уг ажил эхэлсэн бол Оросын тал хилийн Наушки өртөө болон Наушки-Улаан-Үүд өртөө хоорондын замын  өргөтгөл шинэчлэлтийг энэ онд хийхээ мэдэгджээ. Хөрш төмөр замуудын эдгээр өртөөдийн хүчин чадал нэмэгдсэнээр экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...