ГЭМТ ХЭРЭГ СУРТАЛЧИЛЖ, НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ДААЖИГНАСАН EHLEL БРЭНДИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Ehlel брэндийнхэн цахим хуудаснаа “Эхлэл плаза”-гийн танилцуулга LIVE бичлэгний үеэр Эхлэл брэнд халдлагад өртлөө. Дотоод тохижилт болон ажилчдын сэтгэл зүйн цочирдлын улмаас азтан шалгаруулах LIVE-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийт хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье” гэх бичлэг цацсан.

Удалгүй “Ehlel Plaza-гаар танилцах LIVE бичлэг нь шинэ бүтээгдэхүүн болох NEXUS утасгүй чихэвчний идэвхжүүлэх маркетингийн үйл ажиллагаа байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүний танилцуулга бичлэгнүүд шат дараатай орох болно. Хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье. Тун удахгүй шинэхэн бүтээгдэхүүнтэйгээ уулзацгаая” гэх залруулгыг гаргажээ. Гэвч энэ маркетингийн арга барилыг залууст буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, гэмт хэргийг сурталчилсан үйлдэл боллоо хэмээн иргэд шүүмжилж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

32 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг: 32.6.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах арга, хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн, гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно хэмээн заажээ.

Тус хуулийг зөрчсөн ААН-үүд нэг сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай юм байна. Мөн “Эхлэл брэнд”-ийнхэнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд хариуцлага тооцоод эргэн мэдэгдэнэ гэлээ.

+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
light snow
-0.7 ° C
-0.7 °
-0.7 °
90 %
9.3kmh
100 %
Баа
-1 °
Бям
0 °
Ням
9 °
Дав
12 °
Мяг
11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...