ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

АНГИЛАЛ :

     Улаанбаатар хотын Захирагчийн алба болон Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд Европын холбооны санхүүжилтээр 3R4UB төслийг ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлнэ. Тус төсөл нь Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гэх гурван дадлыг төлөвшүүлэх байдлаар хог хаягдлын тогтвортой менежментийг хангах зорилготой.

3R4UB төслийн хүрээнд хог хаягдлын хяналт, удирдлагын тогтвортой байдлыг хангах загварыг үндэсний хэмжээнд бий болгон хэрэгжүүлэхээр зорьж буй бөгөөд тус төсөл нь Монгол болоод Итали Улсын төрийн байгууллага, аж ахуй нэгжийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжих юм. Тодруулбал,  төсөлд Итали Улсын талаас хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хяналт, удирдлагын асуудал хариуцсан Үндэсний судалгааны зөвлөл болон тус улсын төрийн 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий хогны менежментийн Метеллия сервици  компани  оролцох бол Монголын талаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс төлөөлөн,  БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран ажиллана.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
19.5 ° C
19.5 °
19.5 °
38 %
6.9kmh
68 %
Мяг
30 °
Лха
23 °
Пүр
23 °
Баа
27 °
Бям
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...