ЖДҮХС-ИЙН ЗАХИРАЛ АСАН О.МӨНГӨНЦЭЦЭГТ 13.5 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСНААР ХЭРЭГ ХААГДАВ

АНГИЛАЛ :

ЖДҮХС-ийн захирал асан О.Мөнгөнцэцэгт шүүхээс торгуулийн ял оноож, албан тушаалд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хассан байна. Тодруулбал, О.Мөнгөнцэцэг нь 2016 онд ЖДҮХС-ийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж, татгалзах үүргээ зөрчиж тус компанийн төслийг сонгон шалгаруулж, 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.

Улмаар шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Төрд буюу ЖДҮХС-д учирсан 400.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс өмнө нь хоёр удаа прокурорт буцааж байсан бөгөөд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327.138.378 төгрөгийн хохирлыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд “Ийстерн Агро” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож, шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж мэдээлэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
14.6 ° C
14.6 °
14.6 °
70 %
2kmh
3 %
Ням
14 °
Дав
26 °
Мяг
31 °
Лха
22 °
Пүр
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...