ҮЙЛИЙН ҮРЭЭС ЗАЙЛЖ БОЛОХГҮЙ, ХАРИН САЙДЫН СУУДЛАА ӨГЧ БОЛНО ШҮҮ, Л.ХАЛТАР САЙД АА

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөж, шинэчлэн барина гэсээр 3 жилийн нүүр үзэж байна. Сайд нар солигдсон ч зам нь хэвээр байгаа энэ зам дээр осолд өртөж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн тоо нэмэгдэж буй.

Дарханы замыг анхлан барихдаа  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 4 эгнээтэй болгох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Улмаар 2019 арваннэгдүгээр сар гэхэд одоо байгаа  хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч ажил санхүүжилтын улмаас гацчихаад байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг Л.Халтар сайдад өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар Дарханы зам дээр ямар ч бүтээн байгуулалтын ажил эхлээгүй, нэг ч замын компани ажилдаа гараагүй байдалтай байна.

2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын бүтээн байгуулалтын шавийг тавьж, сүржин мэдээлэл хийж байсан. Тэрчлэн Дарханы замын ажлыг хугацаанд нь дуусгахгүй бол Л.Халтар сайдын хар толгойтой ярина гэж хүртэл анхааруулж байсан удаатай.

Тэгвэл өнөөдөр Дарханы замыг хэзээ барьж дуусгах талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн нь олон нийтийн дургүйг хүргэж байна. Иргэдийн хувьд “Үйлийн үрээс зайлж чадахгүй, харин сайдын суудлаас зайлж болдог байгаа шүү” гэж буй. Үнэндээ Л.Халтар сайдыг бид гуйж тэр суудалд тавиагүй учир үйлийн үртэй юм шиг хэцүү санагдаж байгаа бол сайдын суудлаа өгч, чаддаг хүнээр нь хийлгэхэд болох биш үү, Л.Халтар сайд аа?

 

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
-14.7 ° C
-14.7 °
-14.7 °
38 %
4.4kmh
72 %
Пүр
-14 °
Баа
-16 °
Бям
-14 °
Ням
-12 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...