МОНГОЛЫН АНХНЫ НУНТАГ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

АНГИЛАЛ :

Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм.

Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэргүүтэй төлөөлөгчид оролцож, үйл ажиллагаатай танилцлаа.

Сайд Г.Ёндон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Инновацид суурилсан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү үйлдвэр ашиглалтанд орсоноор сүүлийн жилүүдэд дэлхийн металл боловсруулах салбарт шинээр нэвтэрч буй эрчим хүч, металлын хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх нунтаг металлын технологи Монгол улсад нутагших юм.

Мөн дотоодын металл боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавигдаж байна.

Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, компьютер, гар утасны эд анги зэрэг ,өндөр технологийн бүтээгдэхүүнийг нунтаг металлургийн болон 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломжуудыг бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл болж байна.

Байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, импортыг орлох, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг өсөлтийг хангахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс онцгой анхааран ажиллаж байна.” хэмээсэн юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
16.3 ° C
16.3 °
16.3 °
60 %
9.4kmh
0 %
Лха
22 °
Пүр
20 °
Баа
25 °
Бям
24 °
Ням
17 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...