Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэг- 5, Баянзүрх дүүрэг- 14, Багануур дүүрэг- 1, Налайх дүүрэг- 1, Сүхбаатар дүүрэг- 8, Сонгинохайрхан дүүрэг- 20, Хан-Уул дүүрэг- 4, Чингэлтэй дүүрэг- 4 дуудлагатай байсан байна.
Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн нийт зургаан байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүл нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.