БНХАУ-Д ӨДӨРТ ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

АНГИЛАЛ :

  БНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 27 595 шинэ тохиолдолд илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Энэ нь өмнөх өдрөөс 15.3 хувиар өссөн тоо бөгөөд долоо хоногийн өмнө бүртгэгдсэн халдварын өсөлтийн динамикаас хоёр дахин давсан үзүүлэлт аж. Ням гарагт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дунд 3 602 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 26 411 нь шинж тэмдэггүй тээгчид аж. Шинээр халдвар авсан хүмүүсийн ердөө 86 нь л хилийн чанадаас ирсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Хятадад 242 200-гаас давсан нь дөрөвдүгээр сарын 4-ний өдрийнхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Эмч нарын хяналтад байгаа шинж тэмдэггүй тээгчдийн тоо тус улсад нэмэгдсээр байгаа бөгөөд долоо хоногийн дотор 2.63 дахин нэмэгдэж, 219 800 болжээ. Үүний зэрэгцээ тус улсын эмнэлгүүдэд шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо (долоо хоногт 13 хувиар буурч, 22 300 болсон) цөөрсөөр байна. Хятадын бүс нутгуудаас коронавирусний хамгийн хүчтэй дэгдэлт Шанхай хотод бүртгэгдсэн бөгөөд эдгэрээгүй хүмүүсийн 80 орчим хувь нь тус хотод халдвар авчээ. Тус улсад эмчлүүлж буй хүмүүсийн 99 гаруй хувь нь дотооддоо халдвар авсан бол 1 хүрэхгүй хувь нь хилийн чанадаас иржээ. Албан ёсны мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад шинж тэмдэггүй тээгчдийг тооцохгүйгээр 165.5 мянган хүн халдвар авч,  4 638 өвчтөн халдварын улмаас нас баржээ.

Хятадад тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Гэсэн хэдий ч халдвар авах эрсдэл өндөртэй бүсүүдийн тоо тогтмол буурч байгаа бөгөөд долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 36 хувиар буурч, 261 болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 31 нэгжийн 30-д нь дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...