СААЛИЙН ҮНЭЭ БОЛСОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ЭТТ-Н САНХҮҮГИЙН ЗАХИРЛЫН ХҮҮ СААЖ БАЙНА

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ийн удирдлагууд тендер сонгон шалгаруулахдаа хууль бус үйл ажиллагаа явуулж буй компанид давуу эрх олгон, бусад компанийн өрсөлдөх боломжийг үгүй хийж байгаа тухай НОЦТОЙ БАРИМТЫГ бид дэлгэж байна. Тодруулбал, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил буюу 2021081000 дугаар бүхий тендерийн Багц-2 сонгон шалгаруулалтад РД:2711664 тоот дугаартай Титан хас фүүд гэх компани оролцжээ.

Ингэхдээ өөр компанийн баримт бичгийг ашиглан тендерт материал хүргүүлсэн бөгөөд ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-ийн удирдлагууд мэдсээр байж хараагүй мэт өнгөрөөж, тус компанийг тендерт шалгаруулсан нь АШИГ СОНИРХЛЫН зөрчилтэй байгааг нотолж байна. Хамгийн ноцтой нь, тендерт шалгарсан Титан хас фүүд ХХК нь ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ компанийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Жаргалсайханы хүүгийн буюу Ж.Ууганбатын компани юм байна.

Хачирхалтай нь, нийтийн хоолны салбарт нимгэн туршлагатай компани яаж НОГООН ГЭРЛЭЭР нийт тав орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч чадав? Төрд ажилладаг, аливаа төсөл тендерийн мэдээлэлд ойрхон хүмүүсийн хамаарал бүхий компани төрийн тендерт шургалдаг, даргын хүүхэд тендерт ялдаг нэг жишээ энэ буюу.

Өнөөдөр залуучууд үхтэлээ ажиллаад ч, үнэнчээр зүтгээд ч ийм тендерт тэнцэж чадахгүй. Гэтэл том дарга нарын хүүхэд бусдын боломжийг хулгайлан, айж эмээлгүйгээр, зөвхөн мөнгө саахын тулд хаа сайгүй шургалж байна. Тендерт шалгарсан Титан хас фүүд ХХК нь дээрх тендерийн шаардлагад заасан шаардлагыг хангаагүй байхад тендерийн үнэлгээнд оруулж шалгаруулсан нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим баримтална гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд Ж.Ууганбатын нэр дээр Титан хас фүүд, Таятан, Таятан фүүд, Таятан трейдинг гэх мэт компаниуд гарч ирж байна. Эдгээрээс Таятан фүүд ХХК нь 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр ЖДҮХС-аас 850 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар олон нийтэд ил болсон билээ.

Эндээс харахад, Эрдэнэс Тавантолгой компанийн Санхүү эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Жаргалсайханы хүү Ж.Ууганбат нь хаана л төрийн дэл сул мөнгө байна тэнд туйлж явдаг нь тодорхой байна.

Тэрбээр компанийнхаа нэрийг хэдэн янзаар сольж, хэдэн ч удаа хамаагүй компани шинээр байгуулж, удаа дараа тендерт оролцож, аавынхаа нөмөр нөөлгөөр албан тушаалтнуудад нөлөөлж, тендер авдаг нь шүүхийн шийдвэрээр хүртэл баталгаажсан.

Ж.Ууганбат нь эцгийнхээ нэр нүүр, ар хударгаа ашиглан олон тендерт оролцож, улмаар будлиантуулж, орон нутагт дөнгөж хөл дээрээ өндийх гэж, хийж бүтээх гэж ядаж яваа залуучуудын боломжийг “Чадаж байгаа юманд аргагүй” гээд хээвнэг хулгайлж сууна. Ерөөс аав, хүү хоёр төрийн саалын үнээ болсон газруудад шургалчихаад, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, жирийн залуусын боломжийг чимээгүй шимэгчилж суудаг бололтой.

Иймд тендерийн бичиг баримтын шаардлага илэрхий хангахгүй, улмаар шүүхийн зохих шатны тогтоолоор хүчингүй болсон гэрээг зориуд оруулсан, тендерийн бичиг баримтын тшз 16.2.1-н шаардлагын дагуу материалыг ирүүлэлгүй зориуд нуусан зэрэг нь тендерийн үнэлгээний хороог хууран мэхэлсэн, хуурамч материал хүргүүлсэн гэх үндэслэлтэй байгаа тул нэрээ сольсон Титан хас фүүд ХХК-ийн шалгарсан тендерийг хүчингүйд тооцох нь илүү шударга үнэнд нийцэх буй за.

Титан хас фүүд компани нь opendatalab.mn-ээр шүүхэд, Ж.Ууганбатын компани болох нь батлагдаж байна. Тэгвэл ойролцоо нэртэй Таятан фүүд компанийг харвал, доорх баримтад Титан хас фүүд компани хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа юм. Энэ нь тус компаниуд нь ардаа нэг эзэнтэй, холбоо хамааралтай болох нь батлагдаж байна.

+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
31.6 ° C
31.6 °
31.6 °
20 %
2kmh
18 %
Баа
32 °
Бям
25 °
Ням
24 °
Дав
26 °
Мяг
32 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...