ЖАГСАГЧ ЗАЛУУЧУУДАД ӨГСӨН ЕРӨНХИЙ САЙДЫН АМЛАЛТУУД

АНГИЛАЛ :

“Ажлаа хий” жагсаалд оролцогчид Засгийн газарт 15 шаардлага тавьсан. Тухайлбал,
1. Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх,
2. Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах,
3. Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх,
4. Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх,
5. Дарга нарын хангамжийг зогсоох,
6. Үнийн өсөлтөд арга хэмжээ авах,
7. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах,
8. Хар машиныг халах,
9. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох зэрэг шаардлагыг тавьсан. Уг шаардлагын хүрээнд Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч нартай уулзах үеэрээ дараах зүйлсийг амлав. Үүнд,

1. Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд бид арга хэмжээ авна.
2. Өнөөдрийн байдлаар саатуулагдсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлсэн. Залуучуудыг
сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.
3. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана.
4. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та
бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байгаа. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан байна уу, хамаагүй бүх хүн хуулийн дагуу эрх тэгш, ялаа авдаг байх ёстой. Хөгжлийн банканд холбогдсон хүмүүс өмнө нь хэн байхаас үл хамаарч хуулийн хүрээнд шалгаад буруутай үгүй эсэхийг нь тогтоохыг хамтдаа шахъя. Үүнд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалъя.
5. Өнгөрсөн 30 жилийн хугацааны авлигын гинжийг хамтдаа тасалъя.
6. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
7. Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна.
8. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.
9. УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн
шаардлага тавилаа. Залуучуудаа би энэ бүхний төлөө бүхнээ зориулна, амь насаа ч
зориулахад бэлэн, үүнд бүү эргэлзээрэй.
10. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч
мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно гэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
-24.1 ° C
-24.1 °
-24.1 °
53 %
6kmh
100 %
Дав
-24 °
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-15 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...