Төв талбайд өчигдөр залуус төр, засгийг ажлаа хийхийг шаардаж, тайван замаар жагсаал хийсэн. Харин жагсаал сүүлдээ үймээн самуун болсон учраас цагдаа нар өнөөдөр 04:00 цагийн үед жагсаалыг албадан тарааж, 20 иргэнийг баривчилсан. Түүнчлэн 18 иргэнийг эрүүлжүүлсэн гэх мэдээллийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэгвэл жагсаалын үеэр цагдаагийн долоон алба хаагч бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Жагсаалын үеэр цагдаагийн долоон албан хаагч бэртсэн. Толгой нь хагарсан, гар хугарсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэх тайлбарыг өгсөн юм.
+1
+1
+1
+1
+1