ЦЕГ: ЖАГАСААЛЫН ҮЕЭР ТАНХАЙРСАН 20-ИОД ЗАЛУУГ БАРИВЧИЛСАН, 18 НЬ СОГТУУ БАЙСАН

АНГИЛАЛ :

“Монголдоо сайхан амъдрая” уриатай жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд болсон. Жагсаал шөнийн 04.00 цаг үргэлжилж, сүүлдээ эмх замбараагүй байдал үүсчээ. Улмаар цагдаагийн албан хаагчид иргэдийг саатуулахдаа хүч хэрэглэж, чирж гулджан зодож авч яваа нь хэвлэлийнхний камерт өртсөн байна.

Энэ талаар ЭЦА-наас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал “Өчигдөр залуус Сүхбаатарын талбайд жагслаа. Ингэхдээ жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авсан жагсаал биш. Гэхдээ залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чөлөөтэй олгосон. Өчигдөр 18.00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуустай уулзаж, шаардлагыг нь хүлээн авсан. Энэ үеэр залуучууд ХЗДХ-ийн сайд руу лааз, ус ундааны сав, талх шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр нэг эмэгтэй толгой хагарсан. Тиймээс жагсагчдад эмх замбараатай жагсахыг сануулсан.

19.00 цагаас хойш жагсагчдын байдал солигдсон. Өдөр үзэл бодлоо илэрхийлж байсан залуусийн дийлэнх нь явж, бусдыг өдөөн турхирсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн залуус бий болсон. Сүүлдээ цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй асуудал үүсгэсэн. Жагсаал цуглаан намжихааргүй болж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд залуучууд олноор цугларсан. Залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан, Төрийн ордон руу орохоор дайрсан. Цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал цуглааныг тараасан” гэлээ.

Мөн жагсаалын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гарч ирэх үеэр ус ундааны сав, талх шидэж, нэг эмэгтэйн толгой хагарсан. Энэ цаг үеэс жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Архи уусан хүмүүс олноор орж ирсэн. Тухайн хүмүүс танхайрч, цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, алба хаагчийн биед халдсан. Жагсаалын үеэр бусдыг өдөөн турхирч байсан хүмүүс бий. Албадлагын үйл ажиллагааны үеэр 20-иод хүнийг баривчилсан. Насанд хүрээгүй 5 хүүхэд байсныг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. 4 эмэгтэй байсан. Одоогийн байдлаар 18 хүнээс тайлбар мэдүүлэг аваад байна. Баригдсан хүмүүсээс 18 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолтын зэрэг тогтоох багажаар илэрсэн гэлээ.
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
overcast clouds
20.8 ° C
20.8 °
20.8 °
42 %
1.9kmh
100 %
Баа
24 °
Бям
25 °
Ням
22 °
Дав
27 °
Мяг
29 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...