“ШИВЭЭ ОВОО”-ГИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРД ГАЗРЫГ ЭЗЭМШДЭГ “ЗЭСТ ӨНДӨР” ХХК-ААС 12 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГУУЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

АНГИЛАЛ :

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг өнөөдөр /2022.04.07/ хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12 тэрбум төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12 тэрбум төгрөгийг гаргуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгоно. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эргэн сануулахад, “Зэст өндөр” ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 онд Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр  439 сая иений зээл авчээ. Гэвч чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон тул тус банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус компани нь “Ширэн овоо”-гийн төмрийн хүдрийн орд газрыг эзэмшдэг юм байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
broken clouds
23.4 ° C
23.4 °
23.4 °
26 %
1.4kmh
63 %
Ням
23 °
Дав
28 °
Мяг
28 °
Лха
28 °
Пүр
28 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...