МАНАЙ УЛС РУУ ЦАХИМ ЦАХИМ ВИЗ МЭДҮҮЛСЭН ГАДААД ИРГЭДИЙН ТОО 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

АНГИЛАЛ :

   Evisa.mn цахим системээр өнгөрсөн сард 26 улсын 222 иргэнд цахим виз олгожээ. Энэ нь хоёрдугаар сарынхтай харьцуулахад хоёр дахин их тоон үзүүлэлт гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн системийг 2021 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, дэлхийн 36 улсын иргэдэд цахим виз олгож байна. Гадаадын иргэн цахим виз мэдүүлэхдээ evisa.mn сайтад хандан, визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн бөглөж, төлбөрөө төлснөөр цахим визийн хүсэлт илгээгдэх юм. Хүсэлтийг 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз тухайн иргэний цахим шуудангаар хүргэгдэх аж. Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж Монгол Улсад нэвтрэх эрхтэй болох юм.

  БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн сард зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд мэдэгдэхдээ, “ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа”-г тодотгоод, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болгосон тухай мэдээлж байсан юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-15 ° C
-15 °
-15 °
42 %
4.7kmh
0 %
Пүр
-15 °
Баа
-15 °
Бям
-13 °
Ням
-11 °
Дав
-11 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...