Гун Хюжин 1980 оны 4-р сарын 4нд Сөүлд төрсөн. Одоогоор “Management SOOP” агентлагт харьяалагддаг. Дунд сургуульд байхдаа ээж болон дүүтэйгээ Австрали руу явсан бөгөөд аав нь Солонгост үлдсэн. Австралид 3 жил сурч, амьдарч байгаад 1997 онд Солонгост буцаж ирсэн. Солонгост буцаж ирснийхээ дараахан нэг их удалгүй моделаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1999 онд “Memento Mori” нэртэй аймшигийн төрлийн уран сайхны кинонд Живон хэмээх ахлах сургуулийн охины дүрийг бүтээснээр кино урлагт хөл тавьж жүжигчний гараа албан ёсоор эхлүүлсэн. Саяхан ХёнБин Е Жин нарын хуримын үеэр цэцгийн баглааг барьж авсан. Фенүүд нь түүнийг дараагийн гэрлэх хүн гэж таамаглан хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл 4-р сарын 1-нд түүний найз залуу Кевин мэдэгдэл гаргаж фенүүдээ гэнэтийн бэлэг барьсан.
Гун Хюжиний найз залуу Кевиний фен клубээрээ дамжуулан захидал илгээснийг орчуулан хүргэж байна.
-Сайн байна уу? Кевин У байна. Яаж эхлэхээ мэдэхгүй эргэлзэж, бэлэн болсон үедээ та бүхэнд эхлээд мэдэгдэхийг хүсэж байсан. Гэнэтийн нийтлэлээр энэ мэдээг зарласандаа санаа зовж байна. Намайг үргэлж дэмждэг хүн болгонд урьдчилан хэлж чадаагүй болохоор чин сэтгэлээ бичгээр илэрхийлмээр санагдлаа. Би гайхалтай хүнтэй учирч, сайхан харилцаатай байгаа. Сандарч яахаа мэдэхгүй байгаа ч та бүхэн намайг сайхан сэтгэлээр харж хамгаална гэж найдаж байна. Надад үргэлж итгэж, хүч чадал өгдөгт чин сэтгэлээсээ талархдаг. Би удахгүй сайхан хөгжим, имижтэйгээр эргэн ирэх болно хэмээн бичжээ.