ЯПОН УЛС МОНГОЛ ТЭРГҮҮТЭЙ 106 УЛСАД ХИЛИЙН ХОРИГОО ЗӨӨЛРҮҮЛЛЭЭ

АНГИЛАЛ :

Япон улс Их Британи, Энэтхэг, АНУ тэргүүтэй 106 орны гадаадын иргэдийг нэвтрүүлэх журамаа энэ баасан гарагаас эхлэн өөрчилнө гэж мэдэгдлээ. Тус улсын Засгийн газар Covid-19-ийн хязгаарлалтыг аажмаар хөнгөвчлөх журмын хүрээнд ийн шийдвэрлэжээ. Энэ хүрээнд хуучин байсан хатуу хориг бага зэрэг зөөлөрсөн.

Тодруулбал, гадаадын дипломатууд, Японы иргэний гэр бүлийн хүн, байнгын оршин суугчдаас бусад гадаад иргэдэд арванхоёрдугаар сарын 2-ноос өмнө олгосон визний хүчинтэй хугацааг түдгэлзүүлэх юм байна. Хүнд өвчтэй хүмүүстэй уулзах, оршуулах ёслолд оролцох зэрэг онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд Япон руу нэвтрэхийг хүссэн хүмүүст виз олгохгүй гэжээ. Гадаадын жуулчдыг Япон руу нэвтрэхийг хориглосон хэвээр байна.

Гадаад хэргийн яамнаас өчигдөр /2022.04.06/ зарласан өөрчлөлтөд хамрагдах 106 орны жагсаалтад Камбож, Индонез, Малайз, Монгол, Филиппин, Тайланд зэрэг Азийн орнуудаас гадна Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын орнууд багтжээ.

Хилийн хоригийн дөрвөн шатлал байдаг ба энэ удаагийн өөрчлөлтөөр гуравдугаар шатлалаас хоёр хүртэл бууруулж буй аж. Тус улс нь “Омикрон” хувилбарын тархалтыг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын сүүлээр оршин суугч бус гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Оюутнууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн хүрээнийхэн энэ хоригийг хэт хатуу гэж шүүмжилсэн байр суурьтай байсан. Харин сүүлийн долоо хоногт халдварын нөхцөл байдал бага зэрэг намжсан тул ийн хилийн хяналтаа сулруулж байна. Ням гарагаас эхлэн хилээр нэвтрэх иргэдийн өдрийн дээд хязгаарыг 7000-аас 10 мянга орчим болгон нэмэгдүүлнэ гэв.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
20.6 ° C
20.6 °
20.6 °
44 %
7.5kmh
11 %
Ням
21 °
Дав
25 °
Мяг
30 °
Лха
24 °
Пүр
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...