“Хубилай” клубийн нэрэмжит улирлын нээлтийн тэмцээн энэ сарын 9-нд буюу бямба гарагт Төв аймгийн Алтанбулаг сумын замд 11:00-14:00 цагийн хооронд “Засмал дугуйн” төрлөөр зохиогдоно.
Нийт 20 насны ангиллаар уралдах бөгөөд нэг байгууллага клубээс оролцох тамирчдын тоо хязгааргүй байх бөгөөд хувиараа оролцож болох юм байна. Тэмцээнд оролцож буй аймаг, дүүргийн Биеийн тамир спортын газар, клубууд баг тамирчдынхаа холбогдох зардлыг өөрсдөө хариуцна. Баг тамирчид заавартайгаа сайтар танилцан мэдүүлэг бүртгэлээ хийлгэх юм байна.
+1
+1
+1
+1
+1