ФЭЙСБҮҮКИЙН “ОХИДЫН ЕРТӨНЦ”, “10-16 НАСНЫ ХҮҮХЭД ХОСОО ОЛОХ” ГЭСЭН ГРУППЭЭС БАГА НАСНЫ ОХИДТОЙ ТАНИЛЦАЖ, АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ ЗАМААР БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ХАНГАДАГ БАЙЖЭЭ

АНГИЛАЛ :

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгджээ. 2022 оны эхний 3 сарын байдлаар 2 холбогдогчтой 9 гэмт хэрэг гарч, мөрдөн шалгаж байна.

Гэмт этгээдүүд цахим орчинд хуурамч хаяг үүсгэн, насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх замаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулж, гаж дүрс бичлэг, зураг явуулах замаар гэмт хэрэг үйлдэж байна.

Хамгийн аюултай нь, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг, эх, багш, асран хамгаалагч нарт хэлэхгүй, хэлвэл бусдад гадуурхагдахаас эмээх, найз нөхөдгүй болох, гар утсаа хураалгах, цахим хэрэглээгээ хязгаарлуулахаас айн нуун дарагдуулж байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байдалд оршиж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал, Иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч хаяг үүсгэн, бага насны охидын хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцжээ. Улмаар чатлах явцдаа тухайн охидыг ятгаж, гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгүүлэн авч, улмаар уулзаж, дүрс бичлэгээр нь барьцаалан, сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон байна. Мөн өмнө нь бага насны охидыг хүчиндэж, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж байсан удаа дараагийн гэмт хэрэгтэн нь аргаа нарийсгаж, цахим орчинд шилжиж, садар самуунд уруу татсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Сүүлийн үед гэмт этгээдүүд цахим орчинд олзолсон хүүхдүүдийн хэт хувийн мэдээллийг дан ганц бэлгийн дур хүслээ хангах бус ашиг орлого олох зорилгоор бусдад худалдаж байгаа бөгөөд эмэгтэй хүн эмэгтэй хүнээ бэлгийн сүрдүүлгэд автуулж байгаа нь тогтоогджээ.

Тэд энэ үйлдлээ хийхдээ бага насны эрэгтэй хүүхдийн хаягийг шинээр нээж, улмаар фэйсбүүкийн “Охидын ертөнц”, “10-16 насны хүүхэд хосоо олох” гэсэн группэд оруулж, бага насны охидыг судалж, хуурамч хаягнаасаа харилцдаг байна. Ингэж бага насны охидын хувийн мэдээлэл, нүцгэн дүрс бичлэг, зургийг олж авснаар заналхийлж, гэмт үйлдлээ хийдэг байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа өндөрсгөх, хүүхдийнхээ юу хийж, хэнтэй найзалж байгааг анзаарах, хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна.

Өсвөр насныханд анхааруулахад, өөрийн зураг, бичлэгээ танихгүй хүнд илгээхгүй байх, цахим хаягийнхаа нууц үгийг бусдад өгөхгүй байх, интернэтээс сэжиг бүхий элдэв программ татаж, суулгахгүй байх, сэжиг бүхий этгээд и-мэйлээр, цахим орчинд мэссэж хүсэлт илгээсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, эцэг, эх асран хамгаалагчид мэдэгдэх хэрэгтэй.

Мөн ийм төрлийн гэмт хэрэгт өртсөн, өртөх гэж буйгаа мэдсэн үед фэйсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба пэйж хуудсанд 24 цагийн аль ч үед хандах боломжтой.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
few clouds
20.6 ° C
20.6 °
20.6 °
44 %
7.5kmh
11 %
Ням
21 °
Дав
25 °
Мяг
30 °
Лха
24 °
Пүр
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...