БАРУУН АФРИКТ ХҮНСНИЙ НОЦТОЙ ХЯМРАЛ ҮҮСЖЭЭ

АНГИЛАЛ :

    Баруун Африкт сүүлийн арван жилийн хамгийн хүнд хүнсний хямрал нүүрлээд байгаа бөгөөд ойрын үед улам дордож болзошгүй байгаа талаар “Oxfam”, “Save the Children”, “International Rescue Committee”  зэрэг олон улсын төрийн бус  байгууллагуудын хамтран гаргасан тайланд дурджээ.  27 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол зургаадугаар сар гэхэд энэ тоо 38 саяд хүрч магадгүй гэж “Maghreb Arabe Presse” (MAP) мэдээллийн агентлаг тайлангаас эш татан мэдээлсэн байна.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд хүнсний хямрал намжаагүй төдийгүй Баруун Африкийн бүс нутагт, ялангуяа Буркина-Фасо, Нигер, Чад, Мали, Нигерид улам бүр дордож байна. 2015-2022 он хүртэлх хугацаанд хүнсний яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийн тоо бараг дөрөв дахин нэмэгдэж, 7 саяас 27 сая болсон” гэж тайланд онцолжээ. “Oxfam” байгууллагын Баруун ба Төв Африкийн бүсийг хариуцсан захирал Ассалама Давалак Сидигийн хэлж буйгаар, “үр тарианы үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад Сахелийн бүсийн зарим нутагт гуравны нэгээр буурсан байна. Айл өрхийн хүнсний нөөц дуусаж байна. Ган гачиг, үер, мөргөлдөөн, коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавар олон сая хүнийг эх нутгаа орхиход хүргэж, тэднийг ангалын ирмэг рүү түлхэж байна  гэж тэрбээр хэлжээ.

                                                                                                              /TASS/

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-17.5 ° C
-17.5 °
-17.5 °
37 %
3.5kmh
0 %
Мяг
-17 °
Лха
-14 °
Пүр
-13 °
Баа
-13 °
Бям
-14 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...