Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилсан болон улстөрчийн амь насанд халдахаар зэхэж, улмаар их хэмжээний буу, сумаар зэвсэглэсэн таван этгээдийг баривчилсан талаар мэдээлэл өглөө.
Иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр үймээн самуун дэгдээж, хүний амь насанд халдаахаар зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын таван иргэн зэвсэгт гэмт хэрэг явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж байжээ. Тэдний орон гэр, автомашин, ажлын байранд явуулсан үзлэгээр улсын онц чухал обьектыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан байлдааны 12 ширхэг галт зэвсэг илэрчээ. Үүнээс, серь, дугаарыг зориуд арилгасан автомат буу 1 ширхэг, хоёр өөр төрлийн гар буу тус бүр 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэгийг олсон байна. Мөн байлдаааны сум 274ш, 6.5 мм-ийн сум 82ш, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57, 16 мм-ийн сум 14 гээд нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг хураан авчээ.
Тэд зарим улстөрч болон төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр ТЕГ-аас илрүүлж, яаралтай арга хэмжээ авсан байна. Мөн хэргийн нэг холбогдогч нь бүртгэлгүй галт зэвсгээр нэгнээ санаатайгаар буудсан байна.